Н.Учрал 2019.02.04

УИХ-ын гишүүн Н.Учрал ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Учрал жил бүрийн сар шинийн босгон дээр тойргийнхоо 5 хорооны ахмад буурлуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ажлаа тайлагнадаг уламжлал тогтоогоод байна.

17-р жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийг тохиолдуулан уг уламжлалын дагуу ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг УБ Паласын концертын их танхимд зохион байгуулж 3500 ахмад настан оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн 2018 оны туршид хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж, тэднийхээ санал хүсэлтийг үгийг сонссон юм. УИХ-ын гишүүд сонгуулийн маргаашнаас алга болоод, сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн үзэгдэж эхэлдэг гэх яриа бий.

УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн хугацаанд нийт 7 бие даасан хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан

Харин Н.Учрал гишүүний тухайд тойргийн иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг гишүүдийн нэг юм. Жишээ дурдахад, өнгөрсөн 2018 онд л гэхэд, СХД-ийн 18, 19, 23, 27, 29-р хороодод нийт 16 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрүүлүүлснээс гадна тус 5 хороонд одоогоор нийт 10 орчим бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Хууль тогтоох чиг үүргийн тухайд УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн хугацаанд нийт 7 бие даасан хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, мөн 7 ажлын хэсгийг ахлан ажиллаж, 9 хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна.

“Учран золгохын ерөөл” арга хэмжээний үеэр Монгол улсын гавъяат цолтой 9 уран бүтээлч ахмадууддаа зориулан хүндэтгэлийн тоглолтыг толилуулсан байна. Ахмад буурлууд маань туйлын сэтгэл хангалуун байсаныг энд дурдах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Н.Учрал ярихдаа:

 “Залуу хүн бол ахмад үеэ хүндэтгэн дээдэлдэг байх ёстой. Тэр ч утгаараа би энэ арга хэмжээг онцгойлон анхаарч тэднийхээ заавар зөвлөгөө, урмыг үгийг сонсох дуртай. Залуу халуун насаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулаад насны буянаа эдлэн суугаа эдгээр буурлууддаа гарын бэлэг тарааж байна.

Зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа харагддаг. Би бол эсрэгээрээ бодолтой байгаа. Та өөрийн өвөө эмээдээ сар шинэ дөхөхөөр ууцыг нь, хэвийн боовыг нь, тавгийн чихрийг нь, ядахнаа ширээний бүтээлгийг нь аваад өгдөг биздээ. Үүнтэй л ижил зүйл юм.” гэжээ.

Арга хэмжээнд хэдийгээр 3500 ахмад буурлууд оролцсон нь их тоо ч гэсэн зохион байгуулалт тун сайтай байж ямар нэгэн бухимдал, уур уцаар үүссэнгүй сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.