Улаан.Ч 2019.02.04 | Vip76.mn

Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, түмэн амгаланг тань айлтган мэндчилж байна

Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, түмэн амгаланг тань айлтган мэндчилж байна

Уудам сайхан Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт аж төрөн суугаа буянт буурлууд, зон олондоо XVII жарны "Урвуулагч" хэмээн шарагчин гахай жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, түмэн амгаланг тань айлтган мэндчилж байна. 

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр болон нөхөн сэргээгддэг, материаллаг баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг нэр хүндтэй, тэргүүлэх салбар бөгөөд энэ салбарт хүчин зүтгэж буй та бүхэн улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй баялаг бүтээгчид билээ. 

Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийнхээ бүтээлч хөдөлмөр, ололт амжилтыг бататган бэхжүүлэхийн төлөө Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд төрийн хууль тогтоомжид нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл, технологийн дэвшлийг түшиглэж, бодит амьдрал, судалгаа тооцоонд тулгуурласан бодлого баримтлан ажиллаж байна. 

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, төрийн бодлого тодорхойлох, хууль эрхзүйн орчныг сайжруулахын тулд эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн үнэтэй санал, зөвлөмжийг тусгаж, ажил хэрэгч, зарчимч шаардлага, шинэлэг санаа, санаачилгыг дэмжих болно. 

Ирж буй XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилдээ айл өрх бүрийн амьдрал дэвжин дээшилж, төр улсаараа түвшин амгалан, түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдралын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН