Ц.Байгалмаа 2019.02.01 | МҮОНТВ

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Энэ удаагийн зочноор НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмааг урьж оролцуулаад байна.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2019.02.01/ хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-ыг өөрчлөн байгуулах саналыг хэлэлцэх тухай, нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн найман ус түгээх байр, түрээсийн 70 айлын орон сууцны барилгыг нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон бусад асуудлуудаар ярилцлаа.