Сарангэрэл.Д Цэрэн.Б 2019.02.08 | TV5.mn

Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд ахмадуудаа хүндэтгэн золголоо

Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд ахмадуудаа хүндэтгэн золголоо

Шинийн 4-ний билэгт сайн өдөр Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадуудаа хүндэтгэн золгодог.

Энэ уламжлалын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад удирдлагууд ахмадуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Ахмадууд ч жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээг хүлээдэг, сэтгэгдэл өндөртэй байгаагаа хэлсэн юм.

Энэ үеэр улиран өнгөрч байгаа нохой жилд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан. Тухайлбал Хан-Уул дүүрэгт өнгөрсөн онд 6 цэцэрлэг,  6 сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

Ахмадуудаа дэмжих үүднээс тус дүүргээс “Ахмадаа дээдэлье” арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн энэ онд ахмадууддаа зориулан сувиллын газар барих юм.