2019.02.11

Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Ц.Мандахбаяр “Аварга малчин” боллоо

Засгийн газрын хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулсан.

Энэ жил улсын аварга малчнаар 108 хүн шалгарсан. Тэдний нэг бол Бүрд сумын малчин Цогзолын Мандахбаяр юм. Сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн ХНХЯ-ы сайд С.Чинзориг хотод нь зочлон шагналыг нь гардууллаа.