Чинзориг.С 2019.02.11 | МҮОНТВ

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг “Улсын аварга малчин” цол гардууллаа

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчин Дулмын Баяртогтох удам залгасан тэмээчин хүн.

Түүний хувьд тэмээн сүргийнхээ ашиг шимээс олсон орлогынхоо 30 гаруй хувийг сум орон нутгийнхаа хөгжилд хандив болгож өгдөг байна. Д.Баяртогтох малынхаа тоогоор 10 гаруй жил аймагтаа тэргүүлж байна. УИХ-ын гишүүн, ХНХЯ-ы сайд С.Чинзориг малчин Дулмын Баяртогтохт “Улсын аварга малчин” шагналыг гардууллаа.