2019.02.11

Улсын Аварга малчин Ш.Нямдорж сум орон нутгийн хөгжилд 8.5 сая төгрөг зориулжээ

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Ш.Нямдорж "Монгол улсын Аварга Малчин" боллоо. Өрхийн аж ахуйг жинхэнэ утгаар нь эрхэлж буй тэдний гэр бүл өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. 

Эднийх сүүлийн гурван жил дунджаар 1200-1500 кг хонины ноос, 60-90 кг тэмээний ноос, 100 кг ямааны ноолуур, 350-570 ширхэг шир, 9-14 тонн мах бэлтгэн борлуулжээ. Мөн 500-6800 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 600 - 820 кг цагаан идээ үйлдвэрлэж,  120 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн жилд дунджаар 130-160 мянган төгрөгийн татвар төлж, сүүлийн нэг жилд 8,5сая төгрөгийг сум орон нутаг, нийгмийн хөгжилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Түүний шагналыг БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат хотонд нь гардуулж өглөө.