2019.02.11

“Шимт Уринш” ХХК Улсын аварга тариаланч хамт олон шагнал хүртлээ

Орчин үеийн техник технологийн шинэчлэлт хийсэн тус хамт олон өөрийн нийт эргэлтийн талбайг бүрэн ашигласан бөгөөд 2015 оноос тэжээлийн цехийг байгуулсан байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Энэ жил 428 мянган тонн үр тариа, 100 мянган тонн төмс хүнсний ногоо хураан авсан. Үүнд олон хүний нөр их хичээнгүй хөдөлмөр зүтгэл байгаа. Тийм ч учраас энэ жил аварга хамт олон, аварга тариаланчид олноороо төрж, энэ шагналыг бид газар дээр нь ирж, аваргуудтайгаа уулзаж, амжилтыг нь баталгаажуулж явж байна.