Б.Дуламсүрэн 2019.02.12 | ОБЕГ-ын ХМА

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран "Цутгамал төмөр бетон, Угсармал том хавтгаалжин болон өрөгт бүтээцийн газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх аргачлал"-ыг Монголын барилгын норм ба дүрэмд тохируулан боловсруулж батлуулсан.

Тус аргачлалыг барилгын салбарт нэвтрүүлэх, эзэмшүүлэх, газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавхыг дээшлүүлэх мэдлэгийг олгох  зорилгоор сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтаар барилгын зураг төсөл бүтээцийн инженерүүдэд газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх, хүчитгэх аргачлал тооцох чадварыг эзэмшүүлэх мэдлэгийг дээшлүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.