Сайжруулсан түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж байна
2019.02.12

Сайжруулсан түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж байна

Ирэх тавдугаар сарын 15-наас хойш нийслэлийн иргэд, ААН-үүд (ДЦС, уурын зуухнаас бусад нь) түүхий нүүрс түлэхгүй. Оронд нь сайжруулсан, шахмал түлш хэрэглэнэ. Иймд улсын болон хувийн олон үйлдвэрт сайжруулсан түлш үйлдвэрлэн, ирэх намар иргэдийн гарт хүргэхээр ажиллаж байна.  

Өнгөрсөн оны 11 дүгээр нээлтээ хийсэн, “Тавантолгой түлш” үйлдвэр одоогоор 20 мянга орчим тоннн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ. Үйлдвэрийн ажилчид өдрийн 24 цагийн турш дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байна.

Жилд 200.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлнэ. Жилдээ 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн, нийслэлийн ахуйн түлшний хэрэгцээг бүрэн хангана. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой болох юм. Гэвч түлш хадгалах агуулах хаана барихыг шийдээгүй байна.