ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ-ын үйл ажиллагаатай танилцав
2019.02.14

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ-ын үйл ажиллагаатай танилцав

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр үдээс өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ тэрээр тус нийгэмлэгийн тулгамдсан гол асуудлуудад анхаарлаа хандуулж, уг асуудлыг шийдэх чиглэлээр ажиллах тодорхой үүрэг даалгавар өглөө. Ялангуяа УБТЗ дотоодын нүүрсний тээвэр зэрэг эцсийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг нийгмийн шинж чанартай тээврийн тарифаас үүдэлтэй алдагдлыг багасгах талаарх үндэслэл тооцоогоо илүү нарийвчлан гаргаж өгөхийг үүрэг болгов. Мөн төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд төмөр замчдын эрх ашгийг хамгаалсан саналуудаа сайтар тусгаж өгөхийг анхаарууллаа.

УБТЗ өнгөрсөн онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, тээх нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлынхаа дээд түвшинд хүрсэн тул тус нийгэмлэгийн техник, технологийн шинэчлэлд анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН