Ё.Баатарбилэг 2019.02.19 | Өнөөдөр сонин

"Ажил таслаагүй" ганц байнгын хороо нь НББСШУБХ

"Ажил таслаагүй" ганц байнгын хороо нь НББСШУБХ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын байнгын хороо /НББСШУБХ/ намрын ээлжит чуулганы хугацаанд 11 удаа хуралдаж нийт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, дагасан 2 хууль баталж, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцжээ. 

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн сайдын мэдээллийг тус тус сонсож Засгийн газарт тэмдэглэлээр тодорхой чиглэл хүргүүлсэн байна. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх болон соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, холбогдох байгууллагуудад удаа зөвлөмж, чиглэлийг өгч ажилласан байна. Чуулганы хугацаанд нэг ч удаа хурлаа таслаагүй хороо бол НББСШУБХ юм.