Чинзориг.С 2019.02.19 | UBS ТВ

Өвөрхангай аймгийн уугуул иргэдийн сар шинийн золголт боллоо

Өвөрхангай аймгийн уугуул иргэдийн сар шинийн  золголт боллоо

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн  золголт Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүндэтгэлийн суудалд өврийн сайхан хангай  нутгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, урлаг соёл, спорт,  улс төрийн зүтгэлтнүүд, алдар гавьяатнууд, хүндтэй буурлууд суудлаа эзэлж, золголтод ирсэн зон олон бөхийн өргөөг тойрон сум тус бүрээрээ сууж сайн үйлс, сайхан үгс уралдуулан золголоо. 

Золголтын үйл  ажиллагааг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг нээж, улиран одож буй тахиа жилд  Өвөрхангайчуудын  ололт амжилт бүтээлээс товч дурьдан мэндчилгээ дэвшүүлэн, cap шинийн билэгтэй сайн ерөөл айлдсан юм.