Ш.Анхмаа А.Ундраа 2019.02.20 | МН25 ТВ

Шилдэг үйлдвэрлэгч "Монгол ноос" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулсан. 

Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж олгодгоороо онцлог юм. 

Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон үйлдвэрлэгчидээс "Монгол ноос" ХХК шилдэгээр шалгарсан бөгөөд "Вансэмбэрүү" үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.