2019.02.20

Б.Ганхуяг: 2018 оны төгсгөлд "Эрдэнэс Тавантолгой" ХК нэг ч төгрөгийн өргүй болсон

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр MN25 телевизийн "Ам нээвэл..." ярилцлагаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцлоо.

Өнгөрөгч 2018 онд тус компани ашигтай ажилласан. Иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах эсэх талаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан байна. Тэрээр энэхүү ярилцлагадаа Эрдэнэс тавантолгой ХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.