П.Баярхүү 2019.02.20 | Arslan.mn

П.БАЯРХҮҮ: Анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө

П.БАЯРХҮҮ: Анхны “Дэд бүтцийн төв”-ийг ирэх 5-р сард бүрэн хүлээлгэж өгнө

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж,  төвлөрөл бий болсон. Иймд .

Тэгвэл өнөөдөр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан тус төслийн үйл явцтай танилцлаа.

.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: 

-Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж буй асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр .

Эхний ээлжинд төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт . Бид энэ хэсгийг “жишиг” хотхон болгох зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж, хийж өгөх юм. Ирэх тавдугаар сард бид тохижилтын ажлыг бүрэн хийж, хүлээлгэж өгнө.

. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас шийдсэн.

Харин айл, өрхүүдийн хувьд өөрсдөө ванн, душ, 00 суултуур, паар зэргээ шийдэх ёстой. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усаар бид жижиг хэмжээний цөөрөм хийх бодол байна. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжаас 99,9 хувийн цэвэршүүлсэн саарал ус гарах юм. Эдгээр ажлуудыг амжилттай гүйцэтгэхэд манай нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, БХБЯ-ны Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар ихээхэн дэмжлэг үзүүлж ажлын гүйцэтгэлийг хурдасгаж, иргэдийг зохион байгуулж, нэгтгэх тал дээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон дүүргийн тамгын газар, хороон засаг дарга нар их сайн зохион байгуулж, ажиллалаа. 7-р хорооны энэ хэсэгт орц, гарцын асуудал их байсан. Яаралтай үед галын машин, түргэний машин орох боломж бага байсныг Чингэлтэй дүүрэгтэйгээ нийлж газрыг дахин зохион байгуулж, орц гарцыг гаргаж өгсөн.  гэж ярилаа. 

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулаад байгаа ажээ.