У.Хүрэлсүх Ё.Баатарбилэг 2019.02.20 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг батлав.

Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. 

Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж,  УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.