Н.Амарзаяа 2019.02.21 | UBS ТВ

Ханбогд-Оюутолгой чиглэлийн зам нээгдлээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Өмнөговь аймгаас 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгаруулсан. Энэ бол “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь, тэр дундаа Ханбогд сумд хийж буй олон бүтээн байгуулалтын нэг. Сар гаруйн өмнө Ханбогд суманд иж бүрэн тохижсон, 840 хүүхдийн сургууль, цэцэрлэг хүлээлгэн өгсөн. Тус сургуулийнхан олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх болсноороо сумд дундаа анхдагч болсон юм.