2019.02.22

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын сүүлээр зарлан хуралдуулах төлөвтэй байна

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын сүүлээр зарлан хуралдуулах төлөвтэй байна. Ээлжит бус чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж гишүүд хураануу хээгээрээ ирц бүртгүүлж, саналаа өгдөг болох юм. Мөн татварын багц хууль, Сонгуулйн хууль зэрэг цаг хугацааны хувьд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай хуулиуд хүлээгдэж байна. Тиймээс ээлжит бус чуулганыг товлон хуралдуулах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзэж байна.