С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ
2019.02.25

С.Амарсайхан: Нийслэлийн 380 жилийн ойг гурван чиглэлээр тэмдэглэнэ

Хотын оршин суугчдын “ИРГЭНИЙ СОЁЛ”-ыг түгээн төлөвшүүлнэ

Сая гаруй хүн амтай Нийслэл хотын ойн арга хэмжээнүүд өнгөрсөн жилүүдэд элдэв янзын бэлэг буюу эрээвэр хураавар дурсгалын зүйл, энд тэндгүй хэрэггүй хөрөнгө зардал үрсэн арга хэмжээнүүд зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан явдлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан шүүмжиллээ.

Энэ жил Нийслэл хотын 380 жилийн ойн тохиох бөгөөд энэ ажлын хүрээнд  иргэн аж ахуй нэгжүүд, хэвлэл мэдэлэлийн байгууллагуудтай хамтран зөвхөн гурван ажилд анхаарч үр дүнтэй ажиллана хэмээв.

  1. Хотын оршин суугчдын соёлыг түгээх, дэлгэрүүлэх, хотын үйлчилгээний стандартыг сайжруулах
  2. Хотын гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхэд багачуудын зам тээврийн осол, хулгай дээрэм, элдэв төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулах
  3. Түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх ажлыг зохион байгуулах

гэсэн гуравхан сэдэв дээр төвлөрч ажиллана гэв. Ингэснээр өмнөх жилүүд шиг улиг болсон олон ажил жагсааж аль ч үгүй хоосон үр дүнгүй хоцордог асуудалд цэг хатгах юм байна.

Тэхээр сая гаруй хүн амтай нийслэл хот энэ жил “ Хотын оршин суугчдын иргэний соёлыг түгээх,төлөвшүүлэх жил” болон зарлагдаж энэ хүрээнд үндсэн гурван ажлыг үр дүнтэй хийнэ хэмээх хариуцлагатай мэдэгдлийг Иргэдийн хурлын дарга С.Амарсайхан хийлээ.