Ц.Даваасүрэн 2019.02.26 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Бүгд Найрамдах Азербайжан Улсад албан ёсны айчлал хийж байна

Бүгд Найрамдах Азербайжан Улсад албан ёсны айчлал хийж байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийн Монгол Улс, Азербайжан Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна.

Айлчлалын үеээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газраас монгол оюутнуудыг эрчим хүчний чиглэлээр сургах тэтгэлэг олгох болсонд талархал илэрхийлж, цаашид энэхүү тэтгэлгийг үргэлжлүүлэн тэтгэлэгт хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг хүслээ.

Мөн Азербайжан Улсын хөрөнгө оруулалтын сан болон цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагатай уулзаж, хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцана. Сайдын айлчлал үргэлжилж байна.Азербайжан Улсын Эрчим хүчний яам нь газрын тос болон хийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт зэргийн эрчим хүчний цогц үйл ажиллагааг зохицуулдаг. Яамны гол чиг үүрэг нь улсын болон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, ОУ-ын эрчим хүчний гэрээ хэлэлцээнд оролцох зэрэг юм. Монгол Улс Азербайжан Улс хооронд эрчим хүчний салбарт өнөөг хүртэл хамтын ажиллагаа хийгдээгүй байв.

Европын холбоо Каспийн тэнгисээс Ойрх дорнод орчмоос Европ уруу хийн хоолойн татах “Өмнийн хийн коридор”-ыг санаачилсан. Энэ нь Европын ОХУ-ын хийн хамаарлыг бууруулах болон эрчим хүчний эх үүсвэрийн төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэхүү Азербайжанаас Европ уруу татагдаж байгаа шугам хоолойн нь Өмнөд Кавказын шугам, Транс-Анатолийн шугам болон Транс-Адриатик шугамуудаас бүрдэнэ. Иймд газрын тос, хийн чиглэлээр туршлагатай Азербайжан Улстай байгалийн болон нефтийн хийн чиглэлээр туршлага солилцох, эрчим хүчний шинэ эх үүсвэр болох байгалийн хийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.