Иргэний хамгаалах байгууллага ахмадуудаа хүндэтгэн хүлээн авав
2019.02.27

Иргэний хамгаалах байгууллага ахмадуудаа хүндэтгэн хүлээн авав

Монгол улсад Иргэний хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ тус байгууллагын ахмадууд болон тэдний гэр бүлийг өнөөдөр хүндэтгэн хүлээн авав.

Энэ үеэр, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг болох Иргэний хамгааллын байгууллагад ажиллаж байсан ахмадууддаа  чин сэтгэлийн талархал илэрхийлээд, сайн сайхныг хүсэн ерөөв.

Хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн Иргэний хамгааллын  байгууллагад  ажиллаж байсан туршлага болоод Онцгой байдлын байгууллагын  талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ үеэр Улсын иргэний хамгааллын байгууллагыг байгуулж, бэхжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулан ажиллаж байсан ахмадуудад болон гэр бүлийнхнийг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр шагнасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.