Баасанхүү.О 2019.03.01 | Asuudal.mn

О.БААСАНХҮҮ: Талийгаачийг зохион байгуулалттай хорлочихов уу гэж харж байгаа

О.БААСАНХҮҮ: Талийгаачийг зохион байгуулалттай хорлочихов уу гэж харж байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн фэйсбүүк хуудсаараа лайв хийж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг буулгах ямар боломж байгааг судалж байгаа аж. Түүний хэлж байгаагаар орон сууцны зээлийн хүүг тодорхой хэмжээнд буулгах боломж байгаа юм байна. Мөн ШХАБ болон Эрдэнэтийн асуудал, Зоригийн хэргийн талаар ярилаа. Ганцаараа 65 гишүүний өөдөөс ярьж, попуудын хурдыг гүйцэж чадахгүй байна гэдгээ онцолж байв.

Тэрбээр хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан шүүгч Л.Бямбаагийн хэргийн талаар хэлэхдээ "Шүүгчийн асуудалд маш их харамсаж байгаа. Хууль зүйн үндэслэлээр ч гэсэн энэ хүнийг зохион байгуулалттай хорлочихов уу гэж харж байгаа. Би талийгаачийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч байхаас нь мэднэ. Эрдэмтэн хүн. 48 цагийн дараа гарах гэж байсан хүн шүү дээ. Нэг зүйлийг гайхаж байна. Гэрээслэлээ гараараа бичсэн бол бичгийн хэвийг тогтоож болдог. Цусаараа бичсэн бол бичгийн хэвийг тогтоох боломжгүй. Гэх мэтчилэн миний мэддэг онолоор эргэлзээтэй зүйл олон харагдаж байгаа. Монголоо хорлох зорилготой бүлэглэл байдаг юм байна гэдгийг би баталгаатай мэдэж байгаа. Ганцаараа байгаа учраас зарим нэг зүйлийг шалгуулах гээд, илчлэх гээд явдаг. Гэвч, сүрдүүлдэг, дарамталдаг байдал гардаг. Гэхдээ би айх юм бол ард түмэн яах билээ гэж боддог гэлээ.

О.Баасанхүү гишүүн гуравдугаар сарын 3-нд Эрдэнэтэд очиж, хийсэн ажлын тайлангаа тавих юм байна.