Л.Мөнхбаатар 2019.03.04 | Vip76.mn

"Байгалийн тэмцэл" бүтээл тэргүүн байр эзэлжээ

"Байгалийн тэмцэл" бүтээл тэргүүн байр эзэлжээ
"Миний Хөвсгөл" уралдааны Тэргүүн байр

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар “Миний Хөвсгөл” сэдвийн дор фото зургийн уралдаан зарласан.

2018 оны 10 сарын 13-наас 11 сарын 30-ны хооронд явагдсан уг уралдаанд Хөвсгөл аймгийн иргэд, гэрэл зураг сонирхогчид оролцсон юм. Хөвсгөлийн үзэсгэлэнт байгалийг гэрэл зурагт буулгасан бүтээлийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн MUNKHBAATAR Lkhagva фэйсбүүк хуудсаараа хүлээн авч шалгаруулсан байна.

Тэрээр энэхүү уралдааны Тэргүүн байр эзэлсэн бүтээлийг өөрийн цахим хуудсаараа танилцууллаа.

Гэрэл зургийг С.Саруулбуян Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багт авсан бөгөөд “Байгалийн тэмцэл” гэж нэрлэжээ.