Учрал.Н 2019.03.04 | УИХ-ын гишүүний Ажлын алба

"Эв нэгдэл" спорт наадамд СХД-ийн 400 гаруй иргэн авхаалж самбаагаа сорилоо

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хорооны иргэдийн дунд, спортын найман төрлөөр “Эв нэгдэл” спортын наадам зохион байгуулагдлаа.

Тэмцээн бүх насныханд нээлттэй зохион байгуулагдсан бөгөөд залуучууд төдийгүй ахмадууд ч хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн байна. 

Тэдний дунд хамгийн ахмад тамирчин нь 92 настай буурай байсан бол хамгийн залуу тамирчин нь 18 настай спортын мастер байлаа. Иргэдийн зүгээс  “Эв нэгдэл” спортын наадамд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байлаа.

Тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал тэмцээний үеэр иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонссон байна. Нийт 400 орчим иргэн энэ өдрүүдэд 14 багц медалийн төлөө спортын найман төрлөөр өрсөлдсөн. 

Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, теннис, дартс, е-спорт, олс таталтын төрлүүдээр явагдсан “Эв нэгдэл” спортын наадамд багийн нэгдсэн дүнгээр Б.Лхагвадорж ахлагчтай 19 дүгээр хорооны баг тамирчид 58 оноогоор шалгарч Шилжин явах цомын эзэн болсон байна.