2019.03.05

БЗД-ийн зарим сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ.

Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.