Ж.Бат-Эрдэнэ 2019.03.06 | Vip76.mn

"Шинэ хөдөө" хөтөлбөрийн талаар иргэдтэй санал солилцлоо

УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд сонгогдсон тойрог бүртээ ажиллаж байна. Иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоолын талаар мэдээлэл өгч, сонгосон иргэддээ хийсэн ажлын тайлангаа танилцуулж явна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ч тойрогтоо буюу Булган аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Булган аймгийн дулааны станцад очиж, үйл ажиллагаатай нь танилцан, удирдлага, албан хаагчидтай нь уулзжээ.

Аймгийн Дулааны станц ид ачаалал авч ажиллаад 72 цаг болж байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн станцын үйл ажиллагаатай аймгийн удирдлагын хамт очиж танилцсан бөгөөд шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцлаа.

Дулааны станц тасралтгүй, найдвартай ажилласнаар агаарын бохирдол үүсгэгч хар утаат зуухнууд хаагдаж эхлэх юм.

Мөн тэрээр Булган аймгийн Хангал сумын 1, 2-р багийн малчид болон сумын төвийн иргэдтэй уулзлаа.

Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд Хангал суманд сүү сүүн бүтээгдэхүүн хадгалах хөргөгч, зохиомол хээлтүүлэг, зөгий, нарийн ногооны хүлэмж, арьс нэхий боловсруулах тоног төхөөрөмж, малын үүлдэр угсаа сайжруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Тэрээр Булган аймгийн Бугат суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ өөрийн санаачилсан “Шинэ хөдөө” хөтөлбөрийн талаар ярилцаж, 2019 онд тус хөтөлбөрт тусгах ажлын талаар санал солилцсон байна.