"Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
2019.03.06

"Эрдэнэт үйлдвэр"-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр боллоо.

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо.