У.Хүрэлсүх 2019.03.06 | TV5.mn

Ерөнхий сайдын ивээл дор 1000 ээжийн баярыг төрийн ордонд зохион байгууллаа

Ерөнхий сайдын ивээл дор 1000 ээжийн баярыг төрийн ордонд зохион байгууллаа

Олон усын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан мянган ээжийн баярын хурал төрийн ордонд боллоо.

Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонт болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмэгтэйчүүд уригдлаа. Ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан улсын их хурлын дарга илгээлт хүргүүлсэн бол Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож баяр хүргэлээ. Төр засаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллахаа дуулгасан байна.