Л.Оюун-Эрдэнэ 2019.03.06 | TV5

"Эрдэнэт" үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудыг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг Засгийн газрын мэдэлд авлаа. ЗГ-ын хуралдааны 91-р тогтоолыг хүрээнд 9 өрөөг битүүмжилсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, надад тусгай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийг миний бие ахалж ирээд байна. Та бүхэнд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцуулъя. Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг надад даалгаж, сар бүр Засгийн газарт тайлагнах болсон. Тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж шаардлагатай боллоо. Мөн есөн өрөөг битүүмжлэхээр болж байна" гэлээ.