Ж.Эрдэнэбат 2019.03.11 | Vip76.mn

Сэлэнгэ аймгийн гар бөмбөгийн амжилтын буухиа үргэлжилсээр байна

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж, гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Ингэхдээ УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ өөрийн хийсэн ажлын тайлангаа танилцуулж, иргэдийн уулзалтуудыг зохион байгуулж байна.

Мөн аймаг орон нутгаас сонгогдсон гишүүд малчдын ахуй амьдрал, хаваржилтын нөхцөл байдалдтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож явна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ч өөрийн сонгогдсон Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03-р сарын 7-10-ны ѳдрүүдэд аймгийн Спортын тѳв ордонд амжилттай зохион байгуулагдсан байна. Ѳнгөрөгч ням гаригт тэмцээний аваргууд тодорчээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн Волейболын Холбооны Тэргүүн бөгөөд тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд  оролцож баг тамирчдад шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Эрэгтэй
1-р байрыг Спорт сургууль
2-р байрыг Мандал 3-р сургууль
3-р байрыг Мандал 1-р сургууль

Эмэгтэй
1-р байр Алтан бөмбөг
2-р байр ILT
3-р байр Баянгол ЕБС

Багийн нийлбэр дүн
1-байр Спорт Сургууль
2-р байр Мандал 3-р сургууль
3-р байр СБ 6-р сургууль тус тус шалгарлаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байх үеэс өнөөдрийг хүртэл тус аймгийн 7-н сургуульд ѳѳрийн нэрэмжит Волейболын гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж, баг тамирчдын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байгаа юм.