С.Эрдэнэ 2019.03.07 | TV5

Ардчилсан намын дотоод сонгууль маргаашнаас эхэлнэ

АН-ын үндэсний бодлогын хорооны 112 суудалд 190 орчим хүн өрсөлдөхөөр өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Намын зүгээс нэр дэвшигчдийг намын үндсэн дүрмийн дагуу сонгож авсан.

Тухайлбал нэр дэвшигч нь намд 6 сараас багагүй хугацааны өмнө элсэн орсон байх, намын татвар дэнчинг төлсөн байх зэрэг шаардлагуудыг биелүүлсэн байн ёстой юм байна. АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэг нь, нийслэл аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалан гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг байна.