Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданыг зорилоо
2019.03.11

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданыг зорилоо

НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ.

Ерөнхий сайдын айлчлалыг батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн дагалдаж байна. Монгол Улс 2012 оноос Өмнөд Судан дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн байгаа юм.

Тус улсад манай улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй наймдугаар ээлжийн батальон үүргээ амжилттай гүйцэтгэж байна.