Б.Мөнхцэцэг 2019.03.12 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Өрх толгойлсон ээжид гэр олголоо

Өрх толгойлсон ээжид гэр олголоо

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид 2016 оноос хойш олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон ээжид өргөө цагаан гэр өгдөг уламжлал тогтоосон.

Энэ жил 14 дүгээр хорооноос сонгогдсон Төлөөлөгч Х.Эрдэнэтуяа өөрийн сонгогдсон тойргийн 5 хүүхэдтэй, өрх тойлгойлсон ээж Дарам овогтой Отгончимэгт өргөө цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид, мөн энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж хамтран ажилладаг “Дийманд Би Эс” ХХК-нийн төлөөлөл оролцлоо.