Ө.Энхтүвшин 2019.03.12 | Засгийн газрын мэдээ

Ө.Энхтүвшин: Хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөр байна

Ө.Энхтүвшин: Хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөр байна

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Дорнод аймгийн болон Баруун-Уул, Баяндун, Хэрлэн, Матад суманд ажиллаа. Аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Дорнод аймгийн хувьд өнгөрсөн онд нийт  удаагийн хээрийн түймэр мянган га бэлчээрийн талбай шатжээ. 

Түймрийн улмаас байгаль экологид 1.8 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 6.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ жил нийт нутгийн 10 хувьд нь цасан бүрхүүлтэй байгаагаас үзэхэд хуурайшилт ихтэй, түймэр гарах эрсдэл өндөртэй байна. 

Тиймээс аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу аймгийн төвөөс гадагш гарах чиглэлийн замууд дээр тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, санамж, зааварчилга өгөх байнгын болон хөдөлгөөнт хяналт, шалгалтын таван цэгийг байгуулжээ.