Тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна
2019.01.23

Тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалан БНСУ-ын Эмч нарын нийгэмлэгийн захирал Ку Бён Соктой өнөөдөр Төрийн ордонд уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр тойргийнхоо иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн зүрхний цооролттой нэг хүүхдийг Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлэхээр боллоо.