Б.Энх-Амгалан 2019.01.27 | УИХ-ын гишүүний Ажлын алба

75-аас дээш настай, хэвтрийн, асаргаа сувилгаанд байдаг 700 гаруй ахмадтай очиж золголоо

75-аас дээш настай, хэвтрийн, асаргаа сувилгаанд байдаг 700 гаруй ахмадтай очиж золголоо

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалангийн ажлын албанаас жил болгон Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сарын босгон дээр ахмад, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

Энэ жил нийтийг хамарсан баяр ёслолд төдийлөн биечлэн оролцох боломж багатай 75-аас дээш насны ахмадууд, хэвтрийн болон асаргаа сувилгаанд байдаг 700 гаруй өндөр настан, азай буурлуудынхаа гэр орноор зочилж, хүндэтгэл үзүүлэн сургаал, санал хүсэлтийг нь сонсож буян хураалаа.

Буянтай буурлууддаа айлчлан ирж буй шороон Гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, эрүүл энх, урт удаан насалж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.