Энх-Амгалан.Б 2019.01.30 | УИХ-ын гишүүний Ажлын алба

"Азийн хүүхдүүд 2019" ОУ-ын спортын өвлийн анхдугаар наадмын нээлтэд оролцоно

"Азийн хүүхдүүд 2019" ОУ-ын спортын өвлийн анхдугаар наадмын нээлтэд оролцоно

"Азийн хүүхдүүд 2019" ОУ-ын спортын өвлийн анхдугаар наадмын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол-ОХУ-ын парламентийн бүлгийн дэд дарга, "Азийн хүүхдүүд 2020" олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан уригдан оролцохоор боллоо.

Наадмын нээлтийн ажиллагаа ОХУ-ын Сахалин мужийн төв Өмнөд Сахалин хотноо 2019 оны 02 сарын 09-нд болно.

Наадам Сахалин мужид спортын 8 төрлөөр болж, 20 орны 1,300 тамирчид оролцоно.

Монгол улсаас спортын 4 төрөлд 14 тамирчин оролцохоор бэлтгэж байна. Наадмын зохион байгуулалт оролцохоох 13 оюутан Монголоос явсан. Мөн "Азийн хүүхдүүд 2020" Улаанбаатарын наадмын ЗБХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй 11 албаны төлөөлөгчид туршлага судлах ажлаар Сахалинд очино.