Энх-Амгалан.Б 2019.02.14 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын "Роснефть” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын "Роснефть” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын “Роснефть” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийн төслийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөж ярилцав.

Зам, тээврийн хөгжлийн сайд уг төслийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тэр дундаа “Төрөөс 2020 он хүртэл агаарын тээврийн салбарт баримтлах бодлого”, “Концессын тухай хууль”, “Шударга өрсөлдөөний тухай хууль” зэрэг хууль эрхзүйн зохицуулалтын хүрээнд нээлттэй, ил тод, сонирхогч талуудад ижил боломжийг олгох зарчмын үндсэн дээр ажиллахыг онцлов.

Агаарын хөлгийн шатахууны өндөр үнээс шалтгаалж ард иргэдийн нуруунд ирж буй тийзийн үнийн ачааллыг багасгах, агаарын хөлгийн шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнийн жишигт нийцүүлж, тасралтгүй найдвартай нийлүүлэлт, хямд үнийг тогтоож, Орос-Монголын хооронд хийгдэж буй гадаад худалдаанд хоёр орны үндэсний валютыг ашиглан хийх боломжийг судлах саналтай байгаагаа илэрхийлэв.

“Роснефть” НХН-ийн зүгээс дээрх үндсэн зарчмууд болон Монгол Улсын хууль эрхзүйн орчны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.