Улаан.Ч 2019.03.12 | Vip76.mn

ӨМӨЗО-нд “Монголд үйлдвэрлэв” тогтмол үйл ажиллагаатай төв байгуулах санал илэрхийллээ

ӨМӨЗО-нд “Монголд үйлдвэрлэв” тогтмол үйл ажиллагаатай төв байгуулах санал илэрхийллээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна.

Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэн бөгөөд дараах хамтын ажиллагааны чиглэл, саналыг гаргалаа.

• “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх” төсөл
• БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх
• Хоёр орны мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн Монгол Улсад тавьсан салаа туурайтай малын махны экспортын түр хоригийг бүсчлэн цуцлуулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх
• 2 орны бүс нутаг, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал тавцан болсон “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дахь удаагийн арга хэмжээг 2019 онд амжилттай зохион байгуулах
• ӨМӨЗО-нд “Монголд үйлдвэрлэв” тогтмол үйл ажиллагаатай төв байгуулах
• БНХАУ руу самнасан ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох үеийн гаалийн татварыг хөнгөвчлөх

Эдгээр чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, дээрх чиглэлүүдээр Элчин сайд Шин Хаймин идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.