Ө.Энхтүвшин 2019.03.13 | SBN ТВ

Дөрвөн хүний аминд хүрсэн "Эко Алтан Заамар"компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хөрсний нуранги үүсэж, дөрвөн иргэн нурангид дарагдсан. Онцгой байдлын алба хаагчид есөн өдрийн турш 24 цагаар ажиллан дөрвөн иргэний цогцсыг гарган авсан юм.

-Өмнө нь мөн энэ компанид нэг хүний амь нас эрсдэж байсан юм билээ? 

-Тэр мэдээллийг авсан. Техникээс үзүүртэй төмөр харваад амин газарт нь оносон гэсэн. Тэгэхээр энэ компанид хоёр ч удаа осол гарлаа. Тиймээс энэ компанийн хувьд компанийг удирдаж байгаа хүмүүсийг хувьд заавал хариуцлагаа хүлээнэ.