Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа
2019.03.14

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дахь ерөнхий газар хоорондын 2018 оны хамтын ажиллагааг дүгнэх, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалт ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтад ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нармандах, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцал, НОБГ-ын мэргэжилтэн, ахмад Ч.Батболд нарын бүрэлдэхүүн оролцсон юм.

Талууд хил орчмын гамшгаас хамгаалах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд гарсан ахиц дэвшил, хор уршгийг арилгахад гарсан тэргүүн туршлага, гамшгийн ослын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн ихэвчлэн тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож, Онцгой байдлын газрын тактикийн тусгай сургалтын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжтэй танилцсан юм.