2019.03.14

Дархан-Уул аймагт шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаж, гишүүд сонгогдсон тойрог, орон нутагтаа ажиллаж УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж байна. 2018 оны Улсын нэгдсэн төсөвт Дархан-Уул аймгийн иргэдийн саналт хүсэлт болон аймаг орон нутгийн бодлого, зорилтын хүрээнд 150 хүүхдийн цэцэрлэг барих санхүүжилтийг суулгуулсан. Тус бүтээн байгуулалт хийгдэж дуусан, өнөөдөр үүд хаалгаа нээж байна.

Энэхүү цэцэрлэг аймаг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгуулага болон эцэг эхчүүдийн оролцоотойгоор дотоод тохижилтоо сайжруулан 124 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна.

Гэрэлт ирээдүйдээ хийсэн үйлс бүр дээшлэн дэвжих болтугай.