Болд.Л 2019.03.18 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд нар АН-аас албан ёсоор гарсан учраас улс төрийн шинэ хүчин буюу нам байгуулж буйгаа мэдэгдлээ.

Тэд “Манай нам үнэний төлөө, шударга ёсны төлөө, хуулийн дагуу ажилласан нам байгуулах болно”гэж тэд энэ үеэр хэлсэн юм. Нам үүсгэн байгуулах хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж нэр, дүрэм гэх мэт мэдээллийг тодорхой болгож Улсын дээд шүүхэд бүртгүүлэх аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд:

“Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөд Ж.Батзандан, Д.Мурат гишүүн болон миний бие эсрэг санал өгсөн. Үүний улмаас АН-ын удирдлагууд Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх, Д.Мурат гишүүн бид хоёр сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан.

Ардчилсан нам бол коммунист нам биш гишүүнийг хөөдөг нам байж яав ч таарахгүй гэж үзсэн тул үүнийг эсэргүүцэж улс төрийн эрсдэлийг өөр дээрээ авч Ардчилсан намуудын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан.

Ингээд өнөөдөр Ж.Батзандан гишүүнтэй хамтран улс төрийн шинэ хүчин байгуулж байна. Энэ нам бол Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрийн өмнө нээлттэй байх юм. Бидэнтэй нэгдэхийг урьж байна. Манай намын гол зорилго ард түмэн төрийн эрх мэдэл, баялаг, ирээдүйнхээ эзэн байхад чиглэнэ. Намын нэр, мөрийн хөтөлбөр зэргийг удахгүй Улсын дээд шүүхэд хүргүүлэх болно” гэлээ.