т.бадрал Дуламсүрэн 2019.03.18 | ОБЕГ-ын ХМА

“Эко алтан заамар”-ын ослын голомтод ажилласан алба хаагчдыг шагналаа

“Эко алтан заамар”-ын ослын голомтод ажилласан алба хаагчдыг шагналаа

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан  болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад  төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр гардууллаа.

Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д. Батсайхан, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нарыг

“Цэргийн гавьяаны одон”-оор Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Х.Буян, “Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, Үндэсний аврах бригадын ахмад ажилтан У.Бэгзсүрэн нарыг

“Цэргийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Шударга журам медаль”, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр 25 алба хаагчийг тус тус шагнасан юм.

Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр  НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Содонтуяа, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, Д.Отгончулуун, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал, НОБГ-ын ахмад ажилтан Д. Нарантуяа ,Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан, мөн салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, Улаанбаатар хот Обьект-03 салбарын харуул Ц.Мөнхбат нарын 16 алба хаагчийг шагнасан юм.