Сандагсүрэн.Ж 2019.03.18 | МҮОНТВ

СХД-ийн гудамж бүрэн гэрэлтүүлэгтэй болгоно

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд дүүргүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийнхээ эхэнд Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь нь оршин суудаг.