2019.03.18

Хог хаягдлын сөрөг нөлөөг гар зураг болон бүтээлээр үзүүллээ

Хог хаягдал нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг хүүхэд багачуудын төсөөлөл, сэтгэхүйгээр олон нийтэд хүргэх зорилготой "Хоггүй ногоон ирээдүйг бүтээгч" сэдэвт гар зураг болон гар урлалын уралдаан Нийслэлийн хэмжээнд амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал уралдааны бүтээлүүдийг үзэж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулах ёслолд оролцсон байна.

Тэрээр энэ үеэр,

Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд хог хаягдлын асуудлуудыг шийдвэрлэх бодит санаачилгууд тусгалаа олсон нь сурагчидаар бахархах сэтгэгдэлийг төрүүлж байна.

гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал тус уралдааныг санаачлан зохион байгуулсан "Инновацийн шилдэг шийдэл", "Экобин" төслийн баг хамт олонд талархал илэрхийллээ.