Улаан.Ч 2019.03.18 | Vip76.mn

"Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ойрын өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна.

Өнөөдөр тэрээр Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монголын ард түмнээс бэлэглэсэн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон албаны бусад хүмүүс оролцжээ.