Төрийн одон медаль гардууллаа
2019.03.19

Төрийн одон медаль гардууллаа

Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 тоот зарлигаар Төрийн одон медалиар шагнасаныг өнөөдөр /2019.03.18/ дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин нар гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурызын баяр, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Цэргийн гавьяаны одон”-2, “Алтан гадас одон”-13, “Цэргийн хүндэт медаль”-1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-8 иргэн тус тус шагнагдсан юм.