Г.Тэмүүлэн 2019.03.19 | Vip76.mn

Г.Тэмүүлэн: Хариуцлагын даатгалтай больё

Өнөөдөр /2019.03.19/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асуув.

Өнөөдрийн энэ хуулийн төсөл дээр манай ажлын хэсгийнхэн жил гаруй хугацаанд тодорхой саналын томьёололуудыг оруулж өгсөн. Ажлын хэсгийн хугацаанд оруулж чадаагүй нэг санал байна.  Ажил үйлчилгээ авсан компианууд хугацаанд нь дуусгадаггүй, чанарын шаардлага хангахгүй, мэргэжилийн түвшинд хийхгүй байх асуудалууд гардаг. Тиймээс би өнгөрсөн хугацаанд ч гэсэн ярьсаар ирсэн хаиуцлагын даатгалтай болох асуудлыг тавьж ажиллавал яасан юм бэ. Хийгээгүй дуусгаагүй ажил дээр нь даатгалын компани тухайн хөрөнгөөрөө нөхөж барагдуулдаг хугацаанд нь чанартай дуусгадаг шалгуурийг тавьж ажиллая.

Тухайн үнэлсэн компанитай нь хариуцлага ярья гэхээр 20 саяаар хязгаарлалт тавиад өгчихсөн байдаг. Хоёр тэрбумын хорин тэрбумын ажил үйлчилгээ авсан компанид бол энэ нэг их хариуцлагийн тогтолцоо болж чадахгүй байна.

Хуулийн 22.2 дээр банкны баталгаа болон засгийн газрын бондоор баталгаа гаргаж ирүүлж болно гэж заасан байгаа энэ дээр нэмээд Даатгалын баталгааг оруулж өгч болох уу? Та бүхэн ямар байр суурьтай байна.